Дэлхийн улс орнууд жил бүрийн 6-р сарын 1-ний өдрийг “Дэлхийн сүүний өдөр” (World Milk Day) болгон тэмдэглэдэг уламжлалтай. Сүү, сүүн бүтээгдэхүүн болон сүүний салбарын нийгэм, эдийн засаг, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилгоор НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (FAO) энэхүү өдрийг 2001 онд санаачлан эхлүүлсэн билээ.
Монгол Улсад өнгөрсөн онд анх удаа зохион байгуулагдсан “Milk Festival” нь олон мянган иргэд, гэр бүлүүдийг нэг дор цуглуулсан томоохон арга хэмжээ болж чадсан бөгөөд энэ жил хоёр дахь жилдээ улам өргөжин, илүү сонирхолтой хөтөлбөртэй зохион байгуулагдах гэж байна.
“Milk Festival-2026” арга хэмжээг үндэсний тэргүүлэгч сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болох:
• "Сүү" ХК
• "АПУ Дэйри" ХХК
• "Тэсо фүүдс" ХХК
• "Витафит милк" ХХК
• "Монфреш" ХХК
• "Үлэмж органик" ХХК
мөн ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулна.
Зургаадугаар сарын 1-ний өдөр энхрий үрсээ дагуулан “Milk Festival-2026”-ийг зориорой
“Milk Festival-2026” нь сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх, эрүүл зөв хооллолтын мэдлэгийг түгээх, хүүхэд багачуудыг сүүний ашиг тусыг ойлгон өдөр тутмын хэрэглээ болгоход уриалах зорилготой үндэсний хэмжээний арга хэмжээ юм.

Арга хэмжээний үеэр үндэсний үйлдвэрлэгчид СҮҮН ӨРТӨӨГ байгуулж, бүтээгдэхүүний амталгаа, танилцуулга хийхээс гадна иргэдэд зориулсан олон төрлийн сонирхолтой энтертэйнмент үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд:
• Сүү, сүүн бүтээгдэхүүний үнэгүй амталгаа
• Хүүхдүүдэд зориулсан гарын бэлэг, хөгжөөнт тоглоом
• Жүжигчилсэн тоглолт, урлагийн үзүүлбэрүүд
• Cosplay тэмцээн
• Дуучин Davaidasha, Foux, Wasabies зэрэг хамтлаг
• “Сүүний баатрууд” хүүхдийн марафон
• Гэр бүлээрээ оролцох уралдаан, тэмцээнүүд
• Үндэсний үйлдвэрлэгчдийн онцгой урамшуулал, бэлгүүд тараагдах юм.
Эрүүл иргэн, эрүүл ирээдүйг бүтээх үйлсэд хувь нэмрээ оруулж буй “Milk Festival-2026” нь зөвхөн нэг өдрийн баяр бус, Монгол хүний эрүүл зөв хэрэглээг дэмжих үндэсний хөдөлгөөн болон өргөжин хөгжиж байна.
Та бүхнийг гэр бүл, найз нөхөд, энхрий үрсийнхээ хамт хүрэлцэн ирж, сүүний гайхамшгийг мэдэрч, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх энэхүү томоохон баярт нэгдэхийг урьж байна.
Хаана: Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд Баганат хөшөөтэй талбай





