ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Улс төр

Монгол, Германы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол, Германы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Томас Графыг \2026.09.28\ хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааг стратегийн түншлэлийн түвшинд, тэр дундаа худалдаа, эдийн засгийн салбарт өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Шадар сайд Н.Номтойбаяр гадаадын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах эрх зүйн шинэчлэлийг Засгийн газраас хэрэгжүүлж буйг танилцууллаа. Түүнчлэн, Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцүүлэн баталснаар гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг онцоллоо. 

Элчин сайд Томас Граф Монгол, Германы харилцаа улс төр, нийгэм, соёл, шинжлэх ухаан, боловсролын салбарт идэвхтэй хөгжиж ирснийг тэмдэглээд, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийллээ. Германы хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаад талархал илэрхийлж, Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх сонирхолтой компани, хөрөнгө оруулагчдыг татахад анхаарч ажиллахаа тодотгов.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:МУЗГ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна