ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Нийгэм

“Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-ын нэрийг өөрчлөхийг дэмжлээ

“Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-ын нэрийг өөрчлөхийг дэмжлээ

Нийслэлийн ИТХ-ын Засаглал эрх зүйн хороо өнөөдөр (2026.06.11) хуралдлаа. Хурлыг нээж нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Засаглал эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа хэлэлцэх асуудлыг танилцуулсан.

Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр, А.Амартүвшин, С.Даваасүрэн, Д.Жавхлан, Э.Хулан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Оюунчимэг болон “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор” НӨТҮГ-ын дарга С.Амгалан, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа, “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Батырбек, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн Хөрөнгө оруулалт дэд бүтцийн газрын дарга Б.Баднаагарав болон холбогдох  албан тушаалтнууд оролцлоо.

“Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-ын нэрийг өөрчилж, дүрмийг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Тодруулбал,  “Хүмүүжлийн” гэх үг нь хүүхдэд эмзэг тусч байгаа учраас тус төвөөс “Хөгжлийн” гэж солих хүсэлтэй байгааг хүлээн авч, “Хүүхэд залуучуудын сургалт хөгжлийн цогцолбор” болгон өөрчлөхийг гишүүд дэмжлээ.

Мөн “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,

“Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаанаар хэлэлцүүлэхээр гишүүд дэмжлээ.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:НИТХ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна