УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилж байгаатай холбогдуулан Үндэсний эвсэл намын дарга, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд,
Үндэсний дархлаа, үндэсний язгуур эрх ашгийн баталгаа нь нэг хүний эрх мэдэл бус, харин ард түмний сонголтоор бүрдсэн ардчилсан парламент бөгөөд парламентын засаглал нь Монгол Улсын тулгуур тогтнолын баталгаа юм.
Энэ бодлогыг удирдлага болгон 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Улсын Их Хурлын 126 гишүүнтэй болгон өргөтгөж, парламентын засаглалын дархлааг илүү бэхжүүлсэн.
Гэвч 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засаглалын зохист тэнцвэр тогтоогүй, Ерөнхийлөгчийн институцийн хооронд Шүүх, Засгийн газар, Үндсэн хуулийн цэцийн шинжээ “ЭЗЭН” нь хэн байх вэ гэсэн эрх мэдлийн далд зөрчил, тэмцэл тасралтгүй өрнөдөг хэвээр байна.
Энэхүү тэмцэл нь Монголын улс төрийн сүүлийн 30 гаруй жилийн салшгүй нэг хэсэг байсаар ирсэн. Ялангуяа анхны Ерөнхийлөгчөөс хойшхи бүх Ерөнхийлөгч эрх мэдлийнхээ шунал, мөн шударга бусах хөвсгөн үндэслэлүүдийг төвөөр хуулийн хариуцлага хулгээх хуулийн харьяалал хүлээлгэх айдаст төрийн бүх эрх мэдлийн өөрийн эрхшээлдээ атгаж эрмэлзэж ирсэн нь нууц биш.
Сиймхий л гармагц парламентыг харлуулж, Ерөнхийлөгчийн институцийг парламентаас илүү эрх мэдэлтэй болгох “ХААН” төрийн атгаг санаархал улс төрийн түүхэнд удаа дараа илэрч ирснийг бид бүгд маш сайн мэднэ.
Энэхүү зөрчил тэмцлийн хүрээнд Монголын ард түмний бүрдүүлсэн парламентын эд, эс болсон Улсын Их Хурлын гишүүдийн санал, шийдвэрт чөлөөтэй оролцох дархлааг сүлжрүүлэх оролдлогууд гарч ирсэн. Захиалгат хэвлэл мэдээллээр гишүүдийн нэр хүндийг унагах, бүр цаашлаад зохиомлоор эрүүгийн хэрэг үүсгэн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэрүүд гарч байсан. Монголын улс төрд эрх мэдлийн төлөөх тэмцэл ил тод бодлогын мэтгэлцээнээс илүү далд аттаг санах, бэртэгчин зан үйлдлээр хөдөлж ирсэн нь үнэнийг гэрчилнэ.
“Ноёнтой төрсөлдвөл толгойгүй…”-н адилаар миний хувьд ч зарчимдаа үнэнч байж мэдэлтэй эрх мэдэлтэй зөрчилдсөнийхөө хариуг биеэр амссан хүн. Өнөөдөр ч миний туулсан тэрхүү зам мөрийн эхлэл дээр эрх мэдлийн тэмцлээсээ үүдэлтэй зөрчил, тэмцэлд орсон парламентын гишүүд зогсож байгааг хараад дуугүй өнгөрөх дургүй өнгөрөх арга алга.
Мэдээж парламентын 126 гишүүнийг өнөөдөр шиг өөгүй гэж би хэлэхгүй. Асуудал бий. Нэр бүхий гишүүдийн гаргасан үг, үйлдэл олны адил зэвүүцэл ч төрүүлдэг. Гагцхүү миний хувьд хамгийн ихээр зэвүүцэл төрүүлж байгаа зүйл бол асуудал дагуулсан гишүүд эрх мэдэлт хүчтэний өмнө сөгдөн дулдуйдсанаар ивээгдэж, дуулгавартай боол нь болж, харин зарчмын төлөө сөрөн зогссон нь гэсгээгдэж, “хонгилдуулдаг”, улмаар аль ч байдлаар барьцаалагдсан парламент бий болж байгаад оршино.
Ийм нөхцөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барихаар зэхэж буй “Улсын Их Хурлын гишүүнийг ёс зүйн алдаагаар эгүүлэн татах” агуулга бүхий хуулийн төсөл нь гал дээр тос нэмэхтэй адил үр дагавар дагуулж, улс төрийн зөрчил тэмцлийг улам өдөөж, эв нэгдэлд тулгуурласан ардчилсан парламентад төрийг сулруулах аюултай гэж үзэж байна тул дэмжихгүй" гэжээ.








