ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Ц.Нямдорж: Намаа аваръя гэвэл Д.Амарбаясгалангийн талаас УИХ-ын даргаа томил

Ц.Нямдорж: Намаа аваръя гэвэл Д.Амарбаясгалангийн талаас УИХ-ын даргаа томил

МАН-ын Бага хурлын III хуралдаан өнөөдөр /2026.03.29/ болж байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхээр товлосон.

Мөн намын дотоод асуудал болон шинээр байгуулагдах Засгийн газар АН-тай хамтрах эсэхийг Бага хурлаараа шийднэ. 

Хурлын үеэр ахмад улстөрч Ц.Нямдорж үг хэлж, намын эв нэгдлийг чухалчлан онцоллоо. Тэрбээр “Намаа аваръя гэвэл талцал, хуваагдлаа зогсоох ёстой. Өнөөдөр МАН дотор бий болсон зөрчил цаашид даамжирвал намд сөрөг үр дагавар авчирна” хэмээн анхааруулсан байна. Мөн тэрбээр улс төрийн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэх хэрэгтэйг дурьдаж, “Хэрэв намын эв нэгдлийг хадгалахыг зорьж байгаа бол цөөнхийн байр суурьт байгаа Д.Амарбаясгалангийн талаас УИХ-ын даргыг томилох нь зөв шийдэл” гэсэн байр суурийг илэрхийлжээ. МАН-ын 68 гишүүн 38:30 аар хуваагдаад байгаа юм.

 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна