ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Улс төр

А.Дашням: Охин 30м-ийн гүнд унасан байсан, энэ төрлийн осол Монгол Улсын хэмжээнд анх удаа гарсан

А.Дашням: Охин 30м-ийн гүнд унасан байсан, энэ төрлийн осол Монгол Улсын хэмжээнд анх удаа гарсан

ОБЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хурандаа А.Дашням хэлэхдээ "Цооногт унасан охиныг 30м-ийн гүнээс буюу 10 давхар байшинтай дүйцэхүйц өндрөөс уургалж татах аргаар татсан ч гацаад гаргах боломж байгаагүй учраас шатлан малтах аргыг ашигласан. Үүрсэн байсан цүнх нь зүүн гарт нь сул дээр нь дарагдсан байсан. Цүнхийг татахад сугараад гарч ирсэн.Зүүн талын гарыг нь уургалж татах гэсэн боловч хөшигдөөд боломж байгаагүй. Хүүхэд унахдаа хурд нь саарч унасан байх гэж тооцсон. Ингээд дээрээс татах арга байхгүй байсан учраас шатлан малтах аргыг ашигласан. Энэ нь тухайн цооногоос аюулгүй зайг тодорхойлоод хүнд машин механизмаар шатлан малтах арга юм. Энэ аргыг хэрэгжүүлэхдээ уул уурхайн холбогдох инженерүүдээс зөвлөгөө авсан. 

70м-ийн урттай, 40 м-ийн өргөнтэй энэ том талбайг маш богино хугацаанд ухахын тулд ойр орчмын уурхайн машинуудын хүчээр хийж гүйцэтгэсэн, хүний хүчээр боломжгүй. 28-ны шөний 22 цаг хүртэл гурван шатлалт малтлагийг хийж дуусгаж, нийтдээ 21 мянган метр куб шороог гаргасан. Ингээд хөндлөн малталтын ажлыг эхлүүлсэн. Үүнд Онцгой байдлын уул уурхайн аврах баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан.

Улсын хэмжээнд уул уурхайн аврах ганц л багтай. Өөрсдийн такиткаар энэ ажлыг зохион байгуулж, 1 метрийн өндөртэй, 80 см-ийн өргөнтэй 11,8 метр нүхийг ухаж осолдогчийн байгаа цэгт хүрсэн. Осолдогч 30.1 метрийн гүнд буюу газрын доороо тулчихсан байсан. Хүүхэд хагас хэвтээ байдалтай, зүүн гар нь дээрээ, баруун гар нь доороо мөр, толгой нь сул шороонд хонхойж орсон байдалтай байсан. Энэ тохиолдолд дээшээ татагдах ямар ч боломжгүй нь тэр үед харагдсан. Ингээд хүүхэд маань амь насаа алдсан байсан. Үүнийг хуулийн хэллэгээр буцалтгүй нэрвэгдэгч гэж тодорхойлдог. Аврах ажиллагаа дуудлага авснаас хойш 55 цаг 19 минут ажилласан. Хүүхэд унаснаас хойш 59 цаг 46 минутын дараа цогцсыг гаргаж холбогдох хүмүүст хүлээлгэж өгсөн" гэлээ.

 

 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:ОБЕГ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна