ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Эдийн засаг

Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа

Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа

Тайлбар: Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Хятадын Ардын банк (PBOC)-ны Ерөнхийлөгч Пан Гуншэний хамт

Тайлбар: Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Хятадын Ардын банк (PBOC)-ны Ерөнхийлөгч Пан Гуншэний хамт

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Хятадын Ардын банк (PBOC)-ны Ерөнхийлөгч Пан Гуншэний урилгаар Шанхай хотноо Хятадын Ардын банк болон Олон улсын төлбөр тооцооны банк (BIS)-наас хамтран зохион байгуулж буй “Navigating Global Financial Uncertainty – Financial Market Developments, Investment Strategies, and the International Monetary System” сэдэвт өндөр түвшний симпозиумд оролцож байна.

Дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлд геополитикийн эрсдэл, худалдааны бодлогын өөрчлөлт, хөрөнгийн урсгалын савлагаа нэмэгдэж буй энэ үед зохион байгуулагдаж буй тус симпозиумд BIS, Хятадын Ардын банк болон дэлхийн тэргүүлэх төв банкуудын удирдлагуудаас гадна HSBC, Citi, Standard Chartered, DBS зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцож, дэлхийн санхүүгийн зах зээлийн төлөв, хөрөнгө оруулалтын стратеги болон олон улсын мөнгөний системийн хөгжлийн талаар бодлогын хэлэлцүүлэг өрнүүлж санал солилцож байна.

Арга хэмжээг BIS-ийн Ерөнхий менежер Пабло Эрнандес де Кос, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгч Пан Гуншэн нар нээж, дэлхийн санхүүгийн тогтолцооны өөрчлөлтийн үед төв банкуудын хамтын ажиллагаа, бодлогын уялдаа холбоог бэхжүүлэхийн ач холбогдлыг онцолсон юм.

Симпозиумын хүрээнд  төв банкны ерөнхийлөгч нарын дунд “Charting the Path Ahead” хэлэлцүүлэг болж, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт оролцлоо. Тэрээр дэлхийн эдийн засгийн шинэ сорилтын үед санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлд Монголбанкнаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх бодлогын чиглэл, төв банкуудын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлэв.

Тайлбар: Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Charting the Path Ahead” хэлэлцүүлэгт панелистаар оролцов

Оролцогчид энэ үеэр хөгжиж буй зах зээлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд бодлогын тогтвортой, ил тод байдал, зах зээлийн хөрвөх чадвар, эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгслийн хөгжил, зах зээлийн гүнзгийрэл, хөрөнгө оруулагчдын мэдээлэл, ойлголт, зохицуулалтын орчин чухал нөлөөтэй болохыг  онцолж байв.

Мөн Standard Chartered, Citi, DBS зэрэг олон улсын томоохон арилжааны банк, санхүүгийн байгууллагуудын удирдлагууд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдын байр суурийг илэрхийлж, хөгжиж буй зах зээлд хөрөнгө оруулахад тулгардаг бодит хүндрэл, зах зээлийн практик асуудал болон цаашдын боломжийн талаар санал бодлоо хуваалцлаа.

Мөн арга хэмжээний үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Хятадын Ардын банкны Ерөнхийлөгч Пан Гуншэнтэй хоёр талын уулзалт хийж, төв банк хоорондын хамтын ажиллагааны чиглэлээр гарч буй үр дүн, энэ удаагийн арга хэмжээний сэдвийн хүрээнд хэрхэн өргөжүүлэх чиглэлээр санал солилцов.  

Тайлбар: “Navigating Global Financial Uncertainty – Financial Market Developments, Investment Strategies, and the International Monetary System” симпозиумын төлөөлөгчид

 

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:Mongolbank

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна