2026 оны хоёрдугаар сарын 28-ны орой тэнгэрийн хаяанд зургаан гараг нэгэн зэрэг харагдах ховор үзэгдэл тохионо. Энэ үеэр Mercury, Venus, Mars, Jupiter, Saturn болон Uranus гарагууд нэг чиглэлд эгнэн байрласан мэт харагдах юм.
Одон орон судлалын тайлбараар гарагууд үнэндээ нэг шугам дээр цугларч буй хэрэг биш бөгөөд Нарны аймгийн ихэнх гараг нэг хавтгайд буюу эклиптик дагуу эргэлддэг тул Дэлхийгээс харахад ийнхүү зэрэгцэн харагддаг байна.
Дээрх гарагуудаас Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир нь энгийн нүдээр харагдах боломжтой бол Тэнгэрийн ван гарагийг харахад дуран шаардлагатай аж.
Ийм төрлийн тав ба түүнээс дээш гараг нэгэн зэрэг харагдах үзэгдэл хэдэн жилд нэг удаа тохиолддог бөгөөд зургаан гараг зэрэгцэн харагдах нь харьцангуй ховор тохиолдол юм.
Иргэд нар жаргасны дараахан баруун тэнгэрийн хаяаг ажиглавал энэхүү сонирхолтой үзэгдлийг харах боломжтой.






