ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Нийгэм

Олон нийтийн цагдаа нарыг скүүтер, мопедод хяналт тавих чиглэлээр сургалтад хамрууллаа

Олон нийтийн цагдаа нарыг скүүтер, мопедод хяналт тавих чиглэлээр сургалтад хамрууллаа

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсгийн хуралдаан боллоо. Энэхүү хуралдаанаар явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналтыг цагдаагийн албан хаагч болон олон нийтийн цагдаа нар хамтран ажиллах шийдвэр гаргасан билээ. Бага тойруу дотор 86 байршилд 185 алба хаагч хяналт тавьж ажиллана. 

Тэгвэл дээрх олон нийтийн цагдаа нарыг замын хөдөлгөөний тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах, авто замын баруун талын хөвөөгөөр зорчихыг зөвлөх, ямар тохиолдолд скүүтер, мопедыг явган хүний замаас гаргах, 16 наснаас доош хүүхдүүдийг скүүтер, мопед унахгүй байхыг зөвлөх, шаардах зэрэг ажлын үүргийг танилцуулж, мэдээлэл өглөө.

 

 

 


 

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:НИТХ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна