Эрчим хүчний сайд Б.Найдалаа болон Сайдын зөвлөх Л.Жамбаа, Эрчим хүчний яамны Газрын дарга нар өчигдөр (2026.04.21) УБЦТС ТӨХК-ийн өнөөгийн ажил байдалтай ирж танилцан, тус компанийн удирдлагуудын санал бодол, байр суурийг сонслоо.
Уулзалтын үеэр компаниас түгээх сүлжээний өнөөгийн байдал, өвөлжилтийн бэлтгэл ажил, ухаалаг тоолуурын нэгдсэн систем нэвтрүүлэх төсөл болон бусад хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээнүүдийн явц, ололт амжилт, тулгамдсан асуудлуудыг танилцууллаа.
Мөн эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн хүндрэл, түүнийг хэрхэн давах, компанийн засаглал, ажиллах хүчний чадавхыг бэхлүүлэхэд шаардлагатай арга хэмжээ, шийдвэрлэх гарцын талаар санал хуваалцаж, саяхан шинэчлэн батлагдсан “Хэрэглэгчдийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журам”-ын хэрэгжүүлэлттэй холбоотой асуудлуудыг хөндөн ярилцсан юм.





