ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Улс төр

ТББХ: ТББХ-ны даргаар УИХ-ын гишүүн Б.Жавхланг сонголоо

ТББХ: ТББХ-ны даргаар УИХ-ын гишүүн Б.Жавхланг сонголоо

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр (2026.04.22)-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 8 гишүүнээс өргөн мэдүүлсэн “Төрийн болон орон нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэхийг дэмжлээ. 

Мөн Үндсэн хуулийн Цэцийн 12 тоот дүгнэлтийг хүлээж авсантай холбогдуулж боловсруулсан УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт хамтад  нь шилжүүлэхээр тогтов.

Үүний дараа Хууль тогтоолоор үүрэг чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлттэй танилцах санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах Төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоолыг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа ажиллана. 

Үргэлжлүүлэн УИХ дахь МАН-ын бүлгээс Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Жавхланг нэр дэвшүүллээ. Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 81 хувь нь УИХ-ын гишүүн Б.Жавхланг дэмжсэнээр тус байнгын хорооны даргаар сонгох тогтоолын төсөл батлагдав.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:ТББХ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна