Шүүхийн шийдвэр өнөөдөр гарна. 16 болон 32 настай эмэгтэйг хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал хоёр дахь өдрөө 08:30 цагт эхэллээ. Шүүх хурлын эхний өдөр нотлох баримтад шинжлэн судлах процесс явагдаж дууссан. Хурал мөн хоёр дахь өдрөө хаалттай үргэлжилж байна.
"Яллагдагч Ц.Д-г 2024 онд 2 удаагийн үйлдлээр хүнийг алах, мөн заналхийлэх, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт,
Яллагдагч Э.Н, Э.Г нарыг хүнийг алах гэмт хэрэгт хамжигчаар, өсвөр насны яллагдагч Х.Э-г арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар тус тус оролцсон гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.
Уг эрүүгийн хэрэгт насанд хүрээгүй хохирогч, гэрчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шүүх хуралдааныг хаалттай явуулж буй.






