ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

МАН-ын бүлгийн хурлын дараа Удирдах зөвлөл хуралдана

МАН-ын бүлгийн хурлын дараа Удирдах зөвлөл хуралдана

Ардчилсан намын УИХ дахь бүлэг УИХ-ын дарга Н.Учралыг огцрохыг шаардсан улс төрийн шаардлага тавьж, чуулганы хуралдаанд оролцохгүй байх шийдвэр гаргаснаар парламентын үйл ажиллагаа бүхэлдээ гацаанд ороод байна. Үүний улмаас чуулганы ирц бүрдэхгүй, хууль тогтоох байгууллага хуралдах боломжгүй нөхцөл үүсэв.

 

Нөхцөл байдлыг илүү төвөгтэй болгож буй нь эрх баригч МАН өөрөө 68 суудалтай атлаа ирцээ дангаараа бүрдүүлж чадахгүй байгаа явдал юм. Энэ нь сөрөг хүчний бойкотоос гадна эрх баригч нам доторх нэгдэлд асуудал үүссэнийг илтгэж байна. Парламентын олонх өөрөө ирцээ хангаж чадахгүй байгаа нь улс төрийн сахилга, фракц хоорондын зөрчил, дотоод тохиролцооны хүндрэлтэй холбоотой гэх хардлагыг дагуулж байна.

 

Ийнхүү чуулган төдийгүй байнгын хороод хүртэл хуралдаж чадахгүйд хүрсэн нь хууль тогтоох үйл ажиллагаа бүрэн зогсох эрсдэлийг бий болгож, Засгийн газрын бодлого, томилгооны асуудлууд хүлээгдсэн хэвээр байна. Ялангуяа сайд нарын томилгоо, чөлөөлөлт зэрэг яаралтай шийдвэрүүд гацаж, гүйцэтгэх засаглалын хэвийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж эхэллээ.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор МАН-ын бүлэг өнөөдөр 14:00 цагаас ээлжит бусаар хуралдахаар товлож, үүссэн улс төрийн гацааг хэрхэн даван туулах, ирцийг бүрдүүлэх, цаашдын улс төрийн шийдвэрийг гаргах асуудлыг хэлэлцэхээр болжээ.

 

Хэрэв ойрын хугацаанд ирцийн асуудал шийдэгдэхгүй бол парламентын гацаа үргэлжилж, улс төрийн хямрал илүү гүнзгийрэх эрсдэлтэй.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:МАН бүлэг

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна