Татварын хяналт цахимжиж, банкны гүйлгээ, онлайн худалдаа, төлбөрийн мэдээллийг уялдуулан шалгах боломж нэмэгдсэн байна.
Иймээс бизнесийн шинжтэй, тогтмол орлогыг бүртгэлгүй орхих, И-баримт олгохгүй байх нь эрсдэл дагуулах нөхцөл бүрджээ. Илэрсэн тохиолдолд нөхөн татвар, торгууль, алданги тооцох боломжтойг албаныхан сануулсан байна.
Ялангуяа дараах чиглэлээр ажиллаж буй хүмүүс анхаарах шаардлагатай.
• Онлайн шоп, лайв худалдаа эрхлэгчид
• Сургалтын төв, багш нар
• Үсчин, гоо сайханчид
• Лангуу, жижиглэн худалдаа эрхлэгчид
• Зах, худалдааны төвийн түрээслэгчид, 100 айлынхан, дүнжингарав гм бусад
• Хувийн эмнэлэг, үйлчилгээ эрхлэгчид
• Авто зогсоол, үйлчилгээний цэгүүд
• Цайны газар, кофе шоп, хоол үйлдвэрлэл
Хувийн данс ашигласан ч орлого бол орлого хэвээр. Иймээс орлогоо бүртгэх, И-баримт олгох, татвараа зөв тайлагнах гэсэн энгийн алхмууд нь ирээдүйд торгууль, эрсдэлээс хамгаална.
“Бизнесээ хамгаалах хамгийн зөв арга бол ил тод, зөв бүртгэл” хэмээн албаныхан зөвлөж байна.






