Төв аймгийн 27 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, Тамгын газрын дарга, багийн Засаг дарга нарын нэгдсэн сургалт, уулзалтад оролцож, УИХ-ын үйл ажиллагаа, бодлого хөтөлбөрийн талаар танилцуулан, өвөлжилтийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мөн бүсчилсэн хөгжлийн хүрээнд 2026 онд Төв аймагт улсын төсвийн 235,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх авто зам, инженерийн дэд бүтэц, нийгмийн салбарт хэрэгжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажлууд болон орон нутгийн хөгжлийг хангах, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.








