ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Төв аймгийн төсвийн хөрөнгө оруулалтын 63.8 хувиар автозам барина

Төв аймгийн төсвийн хөрөнгө оруулалтын 63.8 хувиар автозам барина

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Төв аймгийн Баяндэлгэр суманд ажиллалаа. Уламжлалт, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж буй тус сум 1600 орчим хүн ам, 700 гаруй өрхтэй.

Тойргийн гишүүн Ж.Батжаргал орон нутгийн иргэд, төрийн албан хаагчидтай уулзах үеэр энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх стратегийн бүтээн байгуулалт, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар голчлон мэдээлэл хүргэлээ. 2026 онд Төв аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 931.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий нийт 27 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээс 235 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсөвт тусгуулжээ. Үүний 63.8 хувь нь автозамын, 28.4 хувь нь хот байгуулалт, инженерийн дэд бүтцийн, 7.3 хувь нийгмийн салбарын хөрөнгө оруулалт гэдгийг тодотгосон юм.

УИХ-аас баталсан хууль тогтоомж, хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар танилцуулж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар төрөөс баримталж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг сонсов.

Уулзалтын төгсгөлд, Төв аймгийн хэмжээнд цасан бүрхүүлтэй өвөлжилт хүнд байна. Сүүлийн өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрч байгаа тул өвлийг өнтэй давах нь чухал гэдгийг онцлоод, Сар шинийн баярын дараа мал төллөж, малчин түмний хаврын их ажил эхлэх тул бэлтгэлээ сайн базааж малын хорогдолгүй урин хавартай золгохыг хүслээ. Мөн жил бүрийн сар шинийн баяраар 1 их наяд төгрөгийн мөнгөн урсгал гадагшаа гардаг тул хүн бүр, өрх бүр эх оронч үзлээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, бэлтгэлээ хийж, хотол олноороо шинэлэхийг уриаллаа. 

Зургийн цомог

619354135 1212729540957232 274395653244880449 N
622333351 1212729667623886 133850763097782233 N
618495145 1212729674290552 5991387167426100694 N
618596641 1212729517623901 3581477554516519668 N
619560109 1212729454290574 7368644451349341943 N
621828389 1212729114290608 6435428986241927403 N
619469032 1212729287623924 7268337747669868348 N
622134994 1212729087623944 1774652342198649978 N
622156524 1212729417623911 1884829269579901494 N
617613322 1212729297623923 4105333651007960498 N
619598539 1212729750957211 4723077068552953565 N


 

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна