ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Д.Цогтбаатар: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын дархлаатай холбоотой

Д.Цогтбаатар: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын дархлаатай холбоотой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачлан, хаврын чуулган эхэлмэгц яаралтай хэлэлцүүлэхээр болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндсэн хуулиар ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд төр, иргэдийн итгэлцлийг бэхжүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Энэ хүрээнд ард иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх, төлөөллийн хариуцлагыг тодорхой болгох зорилгоор уг хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.

Харин энэхүү санаачилгын талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар байр сууриа илэрхийлэхдээ, Ерөнхийлөгч хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд төслөө өргөн барьж буйг онцлов.

Тэрбээр “Хуулийн төслийн агуулгыг бүрэн харж байж байр сууриа илэрхийлнэ. Учир нь энэ асуудлын цаана парламентын засаглалын дархлаа, тогтвортой байдал яригдаж байна. Ард иргэдийн дунд ийм санал, шүүмжлэл байгааг Ерөнхийлөгч УИХ-д дамжуулж буй хэлбэр гэж харж болно. Гэхдээ парламентын тогтолцооны үндсэн зарчимд нөлөөлж болзошгүй асуудал учраас ул суурьтай, Үндсэн хуультай уялдуулж нухацтай авч үзэх ёстой. Амархан үүд хаалгыг нь нээчих асуудал биш” хэмээн мэдэгдэв.

 УИХ-ын хаврын чуулганы эхэнд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрх зүйн зохицуулалт нь ардчилсан хяналтын механизмыг өргөжүүлэх эсэх, эсвэл парламентын засаглалын тогтвортой байдалд нөлөөлөх эсэх талаарх өргөн хэлэлцүүлгийг дагуулахаар байна. Хуулийн төслийн нарийвчилсан зохицуулалт тодорхой болсны дараа улс төр, хууль эрх зүйн хүрээнд илүү тодорхой байр суурь өрнөх биз ээ. 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Д.Цогтбаатар

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна