Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн цогц аян Дундговь аймагт эхэллээ. Аяныг нээж, тус аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир үг хэллээ. Тэрээр аймгийн хэмжээнд 2023-2025 онд нийт 24 үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тохиолдол бүртгэгдсэн ба үүний 2 тохиолдол нь осолдогчдод хүнд хохирол учруулсан. Иймд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ хүрээнд цаг үеэ олсон сургалтыг зохион байгуулж байгаад талархсанаа илэрхийлэв.
Дундговь аймгийн ажил олгогч, удирдах ажилтнуудад зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэдлэг олгох сургалтад 200 орчим иргэн, ажил олгогч хамрагдаж, сургалтын дараа сертификатаа гардан авлаа.
Цогц аяны гол зорилго нь улсын хэмжээнд гарч буй үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг бууруулах, тэдгээрээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, аюул, эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, арилгах арга аргачлалд сургах, практик олгох ач холбогдолтой юм.









