ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Улс төр

Засаглал, эрх зүйн хороо НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг дэмжлээ

Засаглал, эрх зүйн хороо НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг дэмжлээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Засаглал, эрх зүйн хороо өнөөдөр (2026.08.03) хуралдлаа. Хуралдааныг НИТХ-ын төлөөлөгч, тус хорооны дарга Б.Сэмжидмаа удирдан, НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл, зарим асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн Төсөл хөгжүүлэлтийн албаны дарга П.Сугарням танилцууллаа. Тэрбээр, агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх хагас коксын үйлдвэрийн бүтээн байгуулалтын төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг мэдээлэв. Хэлэлцүүлгийн төгсгөлд хорооны гишүүд уг асуудлыг дэмжив.

Мөн Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа Удирдах зөвлөл, Төлөөлөн удирдах зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай болон Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг татан буулгах тухай тогтоолын төслүүдийг танилцууллаа.

Ингэснээр Засаглал, эрх зүйн хороогоор хэлэлцсэн асуудлыг НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:НИТХ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна