ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Улс төр

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ

Дорнын эдийн засгийн чуулга уулзалт ОХУ-ын Владивосток хотод өнөөдөр (2026.09.02) эхэлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралыг Владивосток хотын “Кневичи” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас ОХУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа, ОХУ-ын Приморийн хязгаарын Засгийн газрын орлогч дарга Э.В.Шамонова, Олон улс, гадаад эдийн засгийн харилцааны сайд К.Г.Сидоренко нарын албаны хүмүүс угтан авлаа.

Чуулга уулзалтын хүрээнд Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Мөн энэ жилийн чуулга уулзалтын хүрээнд анх удаа өнөөдөр /2026.09.02/ “Монгол-Оросын бизнес хэлэлцүүлэг” зохион байгуулагдана.
Ерөнхий сайд Н.Учрал маргааш /2026.09.03/ Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд оролцож, илтгэл тавина. 
 Тус форумыг жил бүрийн есдүгээр сард зохион байгуулдаг уламжлалтай.

 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна