ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Улс төр

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлэв

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.29/ Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын Парламентын найрамдлын бүлгийн дарга А.Нагашиматай уулзав.

Ерөнхий сайд Н.Учрал, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий манай улсын чухал “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар ямагт өндөр ач холбогдол өгч ирсэн. Хоёр улсын найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа, парламент дахь найрамдлын бүлгүүдийн үүрэг, оролцоо чухал болохыг онцлов. Япон Улсын төр, засаг, ард иргэд Монгол Улсын ардчилал, нийгэм, эдийн засгийн хөгжилд тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлж, хоёр улсын парламент хоорондын харилцаа, найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Мөн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааны эргэлт, түүний дотор Монгол Улсаас Япон Улс руу чиглэсэн экспортын бараа бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад ач холбогдол өгч байгааг тэмдэглэв. “Инженер, технологийн дээд боловсрол” (MJEED), “Япон загварын инженер, технологийн дээд боловсролоор дамжуулан инженер бэлтгэх орчныг сайжруулах” (KOSEN) төслүүдийн хүрээний хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, Монгол иргэд Япон Улсад зорчих нөхцөлийг үе шаттай хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахыг хүслээ. 

Бүлгийн дарга А.Нагашима, Ерөнхий сайдын хувиар анхны албан ёсны айлчлалаа Япон Улсаас эхлүүлж буйд талархал илэрхийлэв. Бүлгийн зүгээс хоёр талын харилцааг улам хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа тодотгосон юм.  

Талууд хоёр улсын парламент хоорондын харилцааг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, соёл, иргэдийн харилцан солилцоог өргөжүүлэх, 2027 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэх талаар санал солилцлоо. 

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:МУЗГ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна