Нийтийн тээврийн үйлчилгээнд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна. Тодруулбал дөрвөн чиглэлд нийт долоон автобус явдаг бөгөөд оройн 22:00 цагаас шөнийн 02:00 цаг хүртэл үйлчилнэ.
ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон”
ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх”
ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай”
ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ)
Хот дотор автобусаар зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино гэж Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ.





