ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

“Physical Asia” аялал жуулчлалд эерэг нөлөө үзүүлж байна

 “Physical Asia” аялал жуулчлалд эерэг нөлөө үзүүлж байна

“Tourism Week – 2026” үндэсний чуулганы “ОЮУТАН ЗАЛУУСЫН ӨДӨР”-т “Спарк” агентлагийн гүйцэтгэх захирал Э.Дөлгөөн “Physical Asia” контентын нөлөө аялал жуулчлалд хэрхэн эерэг нөлөө үзүүлж буй талаар танилцууллаа.

Тухайлбал, Монгол Улсын Арслан Б.Орхонбаярын бэлтгэлийг үзэхээр Солонгос, Тайландын жуулчид урьдчилан зөвшөөрөл авч, бэлтгэлийн хэсгийг үзэж байгаа нь спортын контент жуулчдыг татах шинэ хандлагыг харуулж байна.

“АРА” ФЕСТИВАЛЬД “PHYSICAL ASIA” БАГ АЖИЛЛАНА

Мөн Монгол Улсын Гавьяат жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очирын үзүүлбэрийг үзэхийн тулд заавал ХБНГУ руу явах шаардлагагүй болж, энэ зун “ARA” фестивалийн үеэр Монголд тоглолт хийхээр төлөвлөжээ.

Түүнчлэн дэлхийн хүчний спортын тамирчин Эдди Уилламс “ARA” фестивалийн нүүр царайгаар ажиллах бөгөөд Physical Asia баг Монголд ажиллаж, контент бүтээхээр төлөвлөж байна.

Илтгэлд мөн Монголын тамирчдын сошиал дагагчид 10 мянгаас 500 мянга хүртэл өссөн нь олон улсын нөлөөлөгчидтэй хамтран Монгол Улсыг сурталчлах том боломж болж байгааг онцоллоо.

 

 

 

 

 

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна