ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: “Бодь”-ийн гэрээ, Б.Энхбаярын авлигын асуудлаар 894 хуудас баримтыг АТГ-т өглөө

Л.Оюун-Эрдэнэ: “Бодь”-ийн гэрээ, Б.Энхбаярын авлигын асуудлаар 894 хуудас баримтыг АТГ-т өглөө

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяртай холбоотой авлигын шинжтэй асуудлаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж, нотлох баримтууд хүлээлгэн өгсөн талаар  /2026.03.24/ мэдэгдлээ.

Тэрбээр нийт 800 гаруй хуудас материалыг дөрвөн бүлэг болгон бүрдүүлж өгсөн бөгөөд үүнд “Бодь” группийн оффтейк гэрээ, нүүрсний асуудалтай холбоотой сонсгол, Б.Энхбаярт холбогдох авлигын мэдээлэл болон бусад холбогдох асуудлууд багтсан гэж тайлбарлав. Мөн Эрүүгийн хуулийн холбогдох зүйл ангиудаар шалгуулах хүсэлт гаргасан байна.

Л.Оюун-Эрдэнийн мэдээлснээр, Б.Энхбаярыг их хэмжээний мөнгөн дүнтэй авлига авсан байж болзошгүй талаар гэрчүүдийн мэдүүлэг болон бичлэг бүхий баримтууд байгаа бөгөөд үүнийг хууль хяналтын байгууллагад өгч, шалгуулна гэв. Түүнчлэн уг асуудалд нэр бүхий бизнесийн байгууллагууд, хувь хүмүүсийн оролцоо байж болзошгүйг дурдсан юм.

Мөн нүүрсний тээвэр, оффтейк гэрээнүүдтэй холбоотойгоор улсын эдийн засагт нөлөөлсөн байж болзошгүй нөхцөл байдлыг онцолж, зарим гэрээний өртөг огцом нэмэгдсэн, санхүүгийн урсгал тодорхойгүй байдал үүссэн гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Тэрбээр цаашид холбогдох албан тушаалтнууд нотлох баримтыг устгах эрсдэл байж болзошгүй тул шалгалтыг шуурхай, өргөн хүрээнд явуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа тодотгосон юм. Мөн зарим албан тушаалтны ашиг сонирхлын зөрчил, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлсөн байж болзошгүй асуудлыг шалгуулахаар өгсөн гэдгээ мэдэгдэв.

 

 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна