ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Нийгэм

"Роботын боловсрол S.T.E.A.M" хөтөлбөр хэрэгжихэд бэлэн боллоо

 "Роботын боловсрол S.T.E.A.M" хөтөлбөр хэрэгжихэд бэлэн боллоо

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар "Боловсрол ирээдүй" хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөрт багтсан "Роботын боловсрол S.T.E.A.M" хөтөлбөр хэрэгжихэд бэлэн боллоо. 

Дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад роботик болон STEAM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математик)-ийн суурь мэдлэг, практик ур чадварыг энэхүү төслийн тусламжтайгаар сургах юм. Ингэснээр бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар, багийн ажиллагааг хөгжүүлж, ирээдүйн технологид суурилсан нийгэмд өрсөлдөх чадвартай иргэн болгон төлөвшүүлнэ хэмээн тооцож байна.

Төслийг хэрэгжүүлэхдээ эхний ээлжид 60 хүүхдийг сонгон шалгаруулж авах бөгөөд дүүргийн сургуулиудыг бүсчилсэн байдлаар клуб байгуулан төсөлд хамруулах юм. Төслийн эхний уулзалтад Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайхан, Боловсролын хэлтэс болон 33, 148, 44, 69, 48, 14 дүгээр сургуулиас төлөөлөл хүрэлцэн ирж оролцсон юм.

 

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:БЗД

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна