ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Дэлхийд

Дональд Трамп зээлийн картны хүүг 10 хувьд хязгаарлахаа мэдэгдэв

Дональд Трамп зээлийн картны хүүг 10 хувьд хязгаарлахаа мэдэгдэв

Дональд Трамп: Америкийн ард иргэдийг зээлийн картны компаниуд өндөр хүүгээр хохироож байгааг цаашид зөвшөөрөхгүй 

Дональд Трамп зээлийн картны хүүг 10 хувьд хязгаарлахаа мэдэгдэв. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2026 оны нэгдүгээр сарын 20-ноос эхлэн зээлийн картны хүүг нэг жилийн турш 10 хувьд түр хязгаарлахаа зарлав. Тэрбээр энэ тухай өөрийн Truth Social-доо нийтэлж, “Америкийн ард түмнийг зээлийн картны компаниуд 20-30% (тэр ч байтугай түүнээс ч өндөр) хүүтэй мөнгө хүүлж байгааг цаашид зөвшөөрөхгүй. Энэ байдал Байдены үед саадгүй үргэлжилж байсан. 

Би АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд зээлийн картны хүүгийн хэмжээг 10 хувьд нэг жилийн хугацаагаар түр хязгаарлахыг зарлаж байна. Санамсаргүй тохиолдлоор нэгдүгээр сарын 20-ны өдөр миний түүхэн амжилттай Трампын засаг захиргааны нэг жилийн ойтой давхцаж байна” гэжээ. 

Өнөөдөр Монголд кредит картны (Mastercard гэх мэт) хүү ихэвчлэн сарын 2-2.5% (жилийн 24-30% орчим) байдаг. Харин апп зээл болон ББСБ-ын богино хугацааны зээл нь илүү өндөр хүүтэй.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Дональд Трамп

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна