ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Бага хурлын гишүүдийн 99.7 хувийн саналаар Н.Учралыг Ерөнхий сайдад дэмжлээ

Бага хурлын гишүүдийн 99.7 хувийн саналаар Н.Учралыг Ерөнхий сайдад дэмжлээ

­­­­­­­­­Монгол Ардын намын Бага хурлын III хуралдаан өнөөдөр /2026.03.29/ Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Бага хурлын гишүүдийн 99.7 хувийн саналаар Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдад дэмжлээ.

 Монгол Ардын намын дарга Ням-Осорын Учрал нь 2007 онд Их Засаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

2010 онд Лимкоквин технологийн их сургуулийн Их Британий Лондон хотын салбар, Их Британий Букингхамын их сургуульд бизнесийн удирдлага, олон улсын менежментийн магистр, 2013 онд ОХУ-ын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарийн Монгол, Түвд, Будда судлалын институтад түүхийн ухааны доктор зэрэг хамгаалсан. Эрх зүйч, Түүхч, Бизнесийн удирдлагын мэргэжилтэй.  Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.

Ажилласан байдал:

2010-2016 онд Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал

2015 онд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн олон нийттэй харилцах бодлогын зөвлөх

2016 онд УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн зөвлөх

2012-2014 онд Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны улс төрийн хэлтсийн дарга

2012-2016 онд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч

2016 оноос Монгол Улын Их хурлын гишүүнээр 3 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.

2018-2020 онд Монгол Улсын Их хурал дахь цахим бодлогын түр хорооны дарга

2020-2022 онд Монгол Улсын Их хурлын инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга

2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд

2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

2025 оны 6-р сараас Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн Засаг, хөгжлийн сайд

2025оны 11-р сараас Монгол Улсын Их Хурлын дарга , МАН -н дарга

Сонгуульт ажил

2009 онд МАН-д элссэн. 

2012 онд Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны орон тооны бус дэд дарга,

 2010-2019 онд МАН-ын дэргэдэх “Нийгмийн Ардчилал” Монголын залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч,

 2019-2024 онд НАМЗХ-ны ерөнхийлөгч

2023-2025  онд Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан.

 

 

 

 


 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна