МАН-ын залуучуудын дунд “YOUTH COUNCIL SUMMIT 2026” чуулган өчигдөр /2026.03.28/ зохион байгуулагдсан. Энэ үеэр Ц.Нямдорж дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр Х.Булгантуяаг яасан гэж хэрэгт татаж байгаа юм бэ. Энийг манайхан хийлгэж байгаа. Х.Булгантуяа хурал л удирдсан шүү дээ. Өөр яасан юм, ямар хэрэг хийсэн юм бэ. Үндсэн хуулийн цэц дээр УИХ-ын шийдвэрийг хянадаг болохоос биш, Байнгын хорооны шийдвэрийг хянадаггүй юм. Тийм хуультай юм.
Тэгтэл УИХ-ын чуулганыг удирдсан гээд хамт явж байгаа ганц эмэгтэйгээ ялтан болгох гэж байна, одоо манайхан. Энийг чинь юу гэж үзэх юм бэ. Х.Булгантуяагийн ганц шахагдсан юм нь, хугацаанд л шахагдсан. 10 хоногийн дотор хэлэлцэх хуультай. Тэрийг нь давчих юм бол дахиад л Үндсэн хуулийн зөрчилд орчих байсан учраас өдөр, шөнөгүй “Хуралд” гэж л шаардсан шүү дээ. Өөр яах юм бэ” хэмээн ярьжээ.





